1 / 11
САНХҮҮ, ТАТВАРЫН ТАЙЛАН, ТОДРУУЛГА БЭЛТГЭХ БҮРЭН АВТОМАТ ЭКСЕЛ ЗАГВАР
2026
Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг автоматжуулж, мэдээллийн үнэн зөв байдлыг сайжруулан, тайлан боловсруулах хугацаа болон ажлын ачааллыг мэдэгдэхүйц бууруулна.
150,000₮
89,000₮
Татаж авах файлууд (1)
WS-0018_Санхүү, татварын тайлан бэлтгэх эксел модуль_v2.xls
3.01 MB
Давуу тал, онцлог зүйлс:
- Автомат журнал үүсгэх боломжтой – Банкны хуулга, И-Баримтын мэдээлэл, цалингийн бүртгэл болон үндсэн хөрөнгийн бүртгэлээс журналын бичилтүүд автоматаар татагдаж, гараар шивэх ажлыг эрс багасгана.
- Санхүүгийн хураангуй дашбоардтай – Байгууллагын санхүүгийн гол үзүүлэлтүүдийг нэг дороос харж, үйл ажиллагааны үр дүнг хурдан хугацаанд хянах боломжийг олгоно.
- Хэрэглэгчдэд ээлтэй бүтэцтэй – Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн мэдлэг багатай хүн ч ойлгож, ашиглахад хялбар байдлаар зохион бүтээгдсэн.
- Санхүү, татварын тайлангууд автоматаар бэлтгэгдэнэ – Нэг удаа мэдээллээ оруулснаар шаардлагатай санхүүгийн болон татварын тайлангууд автоматаар үүсэж, тайлан гаргах хугацааг хэмнэнэ.
- Дэлгэрэнгүй заавар, тайлбартай – Мэдээлэл оруулах хэсэг бүрт зааварчилгаа байршуулсан бөгөөд шаардлагатай дэлгэрэнгүй тодруулгууд автоматаар харагддаг тул алдаа гаргах эрсдэлийг бууруулна.
- Хэрэглэхэд хялбар, үр ашигтай функцуудтай – Хэрэглэгчийн ажлыг хөнгөвчлөх, мэдээлэл боловсруулах процессыг хурдасгах олон төрлийн автоматжуулалт, ухаалаг функцуудыг ашигласан.
- Үр дүнд нь, энэхүү загвар нь нягтлан бодох бүртгэлийн ажлыг автоматжуулж, мэдээллийн үнэн зөв байдлыг сайжруулахын зэрэгцээ хэрэглэгчдийн цаг, хөдөлмөрийг хэмнэхэд чиглэсэн цогц шийдэл юм.
Хэрэглэгчдэд өгөх анхааруулга:
- Microsoft Excel Desktop хувилбар шаардлагатай
- Файлын автомат функцууд VBA Macro ашигладаг тул Excel Online, Google Sheets болон гар утасны Excel дээр бүрэн ажиллахгүй.
- Макрог идэвхжүүлэх шаардлагатай
- Файлыг нээх үед гарч ирэх "Enable Content" эсвэл "Enable Macros" товчийг дарж макрог идэвхжүүлнэ.
- Макро идэвхжүүлээгүй тохиолдолд автомат журнал үүсгэх болон бусад автомат функцууд ажиллахгүй.
- Файлын бүтэц, нэрийг өөрчлөхгүй байх
- Sheet-ийн нэр, хүснэгтийн бүтэц, томъёо, макро кодтой холбоотой хэсгүүдийг өөрчлөх нь алдаа үүсгэж болзошгүй.
- Файлыг .xlsm өргөтгөлөөр хадгалах
- Файлыг заавал Excel Macro-Enabled Workbook (*.xlsm) форматаар хадгална.
- .xlsx болгон хадгалбал бүх макро устах болно.
- Мэдээллээ тогтмол нөөцлөх
- Чухал мэдээллээ хамгаалахын тулд файлын нөөц хуулбар үүсгэж ажиллахыг зөвлөж байна.
- Зөвхөн зориулалтын хэсэгт мэдээлэл оруулах
- Шар өнгөтэй эсвэл хэрэглэгчид зориулсан талбаруудад мэдээлэл оруулж, томъёо болон хамгаалагдсан нүднүүдийг засварлахгүй байх.
- Системийн шаардлага
- Microsoft Excel 2016 болон түүнээс дээш хувилбар ашиглахыг зөвлөж байна.